Америкийн нэрт R&B дуучин, жүжигчин Натина Рид өнгөрсөн баасан гаригт Гүрж улсад авто машины ослоор таалал төгсчээ. Найруулагч Жим Роулиний 2000 онд бүтээж, дэлхий даяар кино сонирхогчид, тэр дундаа өсвөр насныхныг байлдан дагуулсан “Bring It On” киноны гол дүрээр олны танил болсон тэрээр баасан гаригийн орой, төрсөн өдрөөсөө хоёр хоногийн өмнө ийнхүү харамсалтайгаар хорвоог орхижээ.
Гүржийн цагдаа нарын мэдээлснээр Натина машин жолоодон явж байх үедээ ямар нэгэн алдаа, зөрчил гаргаагүй гэжээ. Гэхдээ ослын нарийн шалтгааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг цагдаа нар одоогийн байдлаар хараахан хийгээгүй байгаа юм байна.
Тэрээр 1994 онд байгуулагдсан Америкийн “Blaque” хамтлагийн дуучин бөгөөд “808”, “Do and Bring It All To Me” цомгууд нь дэлхийн дуу хөгжим сонирхогчдыг байлдан дагуулсан. Тус хамтлаг 2004 оноос хойш 17 цомог гаргасан бөгөөд ихэнх цомог нь Их Британийн UK chart-д удаа дараалан тэргүүлж байсан аж.
Натинаг дэлхийн хөгжмийн ертөнцөд авъяаслаг хөгжмийн зохиолч, дуучнаас гадна хүүдээ хамгийн сайн ээж, анд нөхдийнхөө хамгийн сайн найз нь байсан хэмээн ойр дотныхон нь болоод мянга мянган шүтэн бишрэгчид нь дурсч байна. Тэрээр 2001 онд рэппер Курупт нэрээрээ олны танил болсон дуучин Рикарддо Браунтай гэрлэсэн бөгөөд хосууд 10 настай хүүтэй байжээ.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ