Дуучин Алиша Кийс өчигдөр Америкийн нэрт инээдмийн жүжигчин Эдди Мёрфигийн Нью-Жерсигийн Энгливуд дахь 12 сая ам.долларын үнэтэй байшинг худалдаж авчээ. Алиша өөрийн продюсер нөхөр Свисс Беац болон хоёр настай бяцхан хүүгийнхээ хамт амьдрах шинэ байшингийнхаа дотоод заслыг эртний Египетийн хэв маягаар тохижуулах гэнэ. Алишагийн уг шинэ байр 10.000 метр квадрат бөгөөд анх 1985 онд 3.5 сая ам доллараар Английн нэгэн бизнесменд худалдаалагдаж байжээ.
Харин Эди уг байшингаа 2010 онд худалдаж авахдаа 15.000 метр квадрат болгон өргөсгөсөн бөгөөд нийт 32 өрөө юм байна. Эдигийн хувьд долоон жилийн өмнө Чикагод 30 сая ам долларын үнэтэй хувийн байшинд мөн аьдарч байсан аж. Түүнчлэн 32 өрөө уг байранд унтлагын, зочны, хүүхдийн,амралтын, тоглоомын, спортын өрөөнүүдээс гадна Алишагийн уран бүтээлдээ цаг зав зориулах ажлын өрөө ч бас байдаг гэнэ.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ