Монголын рок попынхоныг Харанга хамтлаг тэр тусмаа Лхагваагүйгээр төсөөлвөл эгээ л утасгүй гитар адил болов уу. Лхагваагийн бичсэн шүлэг, өвөрмөц хоолойгоор амилсан “Харанга” хамтлагийн ердөө л таван цомог бий. /тус тусын цомгийг эс тооцвол/. Харин хамтлагаараа 12 том тоглолт хийснээс гадна хамтлагийн гишүүд тус бүр бие даасан тоглолтоо хийсэн. Харин Х.Лхагвасүрэнгийн 2011 онд хийсэн “Нарыг хайрла” тоглолт нь түүний урлагаар амьдарсан 40 жилийн анхны бие даасан тоглолт байсан юм.
Лхагваа гурван эхнэр, нэг охин, нэг хүүтэй. Бүжигчин Сугармаа, загвар өмсөгч Маралмаа. Хамгийн сүүлд дунд сургуулийн англи хэлний багш Ганбаяр гэх эмэгтэйтэй гэр бүл болсон. Тэрбээр Лхагвааг шоронд хоригдож, ял зэм сонсож явахад нь байнга эргэж тойрч, хоол унд, хувцас хунарыг нь дөхүүлж, халамжилсаар эхнэр нь болсон гэдэг. Том хүү Мандахыг нь та бүхэн “Оддын эрэлд” шоунд оролцож байснаар нь мэдэх болов уу. Аавынхаа дууг шүтдэг ч аавыгаа дуурайж дуулахыг хүсдэггүй гэдэг. Монголынхоо урлагийн халуун тогоонд насаараа зүтгэсэн “Хар азарга” хочит Лхагвасүрэн эхнэр Ганбаяр болон хайрт ээжийнхээ хамт манай папараци дуранд хэрхэн өртсөнийг толилуулъя. Энэ хоёр бол түүний хорвоо дээрх хамгаас эрхэмлэж хайрладаг хоёр эмэгтэй нь.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ