Арми Хаммер “баатар” болов

Admin
1 цаг 58 минутын өмнө

Жүжигчин Арми Хаммер өнгөрсөн баасан гаригийн үдэш Лос-Анжелес хотноо авто замын осолд орсон хүмүүст тусалсанаар цахим ертөнцөд баатраар өргөмжлөгджээ. Жүжигчин залуу Арми Хаммерийн энэхүү баатарлаг үйлсэд загвар өмсөгч Лианн Твиден хүч нэмсэн бөгөөд хожим загвар өмсөгч бүсгүй маань энэ тухай “Facebook” хуудсандаа бичсэнээр ийнхүү шуугиан тарьсан байна. Лианн Твиден “Би гэртээ байж байтал гадаа машин осолдох чимээ сонсогдож, удалгүй хүмүүсийн туслаарай хэмээн хашгирах чимээ сонсогдсон. Тэгээд би яаран гутлаа углаад гүйн гарч, тэдэн дээр очсон. Намайг очиход нэг залуу осолдсон машинаас 60 орчим насны нэгэн эмэгтэйг гаргаж байсан. Хэдийгээр энэ осол замын хөдөлгөөний оргил цагаар гудамжны уулзварт гарсан боловч бусад машинтай хүмүүс тэдэнд туслахаар оролдоогүй. Зөвхөн тэр залуу бид хоёр л осолд орсон хүмүүст тусалсан. Хожим би тэр залууг нэг л харсан санагдаад сайн ажиглатал жүжигчин  Арми Хаммер байсан. Сүүлд мэдэхнээ Арми Хаммер замын эсрэг урсгалаар явж байгаад хүмүүс осолд орсоныг хараад ийнхүү тусалсан байна. Азаар ослын улмаас хүнд гэмтсэн хүн байхгүй шүү.” гэж “Facebook”-тээ  бичсэн байжээ. Мөн тэрээр жүжигчин Арми Хаммер болон эхнэртэй нь нэг удаа уулзаж байсан ч тухайгаа бичсэн байна. Үүний дараа Арми Хамммерийн шүтэн бишрэгчид түүнийг магтах үгээ олж ядан, “баатар” хэмээн сайшаажээ.