“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр Миранда Керр нөхрийнхөө хамт Африкийн ширэнгэн ойгоор аялж байгаа тухайгаа “Twitter” хуудсаараа өчигдөр фэнүүддээ мэдээлжээ.
Миранда энэ удаа Африкийн зэрлэг ан амьтан, гол мөрөн, үзэсгэлэнт байгальд алжаалаа тайлахыг илүүд үзсэн бололтой. Тэрээр ийнхүү аяллын үеэрх байгалийн үзэсгэлэнт төрх, сонин хачны талаарх сонирхолтой зурагнуудаа ойр дотны найзууддаа болон фэнүүддээ хүргэхээр шийдэж “Twitter” хуудсанд тавьжээ.
Хэзээд ч өөрийн донж маягийг илэрхийлсэн хувцасны чамин сонголт хийдэг тэрээр аяллынхаа үеэр цагаан бүрх малгай, Channel-ийн нүдний шилээр гангарсан аж. Олны анхаарлыг татсан адал явдлаар дүүрэн энэхүү аялалдаа нөхөр Орландо болон Флай хүүгийнхээ хамт явж байгаа бөгөөд тэд долоо хоногийн сүүлээр Австралийг зорих гэнэ.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ