Голливудын оддын охин жирийн хүүхдүүтэй найзлах болжээТом Круз, Кэти Холмс хоёрын охин дөнгөж 6 настай, гэвч тэр өндөр өсгийтэй гутал өмсөж, уруулаа будаж, хумсаа лаакдах зэргээр яг л том хүн шиг байдаг байна. Өөрийгөө хүндэлдэг ямар ч “том” охины адил, тэр найз залуутай байх ёстой!
Сури тун саяхан памперс өмсөж явсныг бид мэднэ, харин охин ердөө нэг сарын өмнө сургуульд орсон юм. Саяхан гэрэл зурагчид Кэти Холмс болон түүний охиныг Нью-Йоркт хүүхдийн нэг тоглоомын талбайд явж байхад нь зургийг авсан байна. Ягаан өнгийн савхин өмд, улаан өнгийн пальто өмссөн Сури хөөрхөн харагдаж байжээ. Гэвч өрнөдийн хэвлэлд бичиж байгаагаар, 6 настай охин ер тоосон шинжгүй явж байсан байна. Тэр ээждээ өргүүлэх гэлгүй, түүний ханцуйнаас зууралгүй, тэр ч бүү хэл гэрэл зурагчдын өөдөөс хялайж хараагүй аж. Сури ээжтэйгээ сандал дуур суун, утсаар ямар нэг зүйлийн тухай их л нухацтай ярьж байсан байна.
Тэр өөрийн найзтай уулзахаар товлож байсан нь сүүлд тодорхой болжээ. Жаал хүү мөн л ээжийнхээ хамт тэр дорхноо ирсэн байна. Хүүхдүүд бие биетэйгээ жаахан аальгүйтэж, бага зэрэг ичингүйрхэж байж. Гэвч папарацци нарын гэрэл зургийн аппаратын гялалзах гэрлийг тэд огт тоохгүй байсан байна. Жаал хүү ердөө л Крузийн нэг ангийн хүүхэд гэж сэтгүүлчид таамаглаж байгаа аж. Кэти охиноо хувийн Авэнуэс сургуульд өгсөн бөгөөд энэ сургуулийн нэг жилийн төлбөр нь 40 мянга орчим доллар байдаг байна. Уг сургууль маш сайхан боловсролын зэрэгцээ хичээлийн жилийн үеэр эцэг, эхтэйгээ аялах боломжийг сурагчдадаа олгодог ажээ. Авэнуэс сургууль дэлхийд хэдэн салбартай юм.
Сури охидын Сацрэд гэдэг католиг шашны сургуульд сурна гэж түрүүнд нь таамаглаж байжээ. Гэвч олон нийтийн мэдээллийн хэрэгслийн зүгээс Том Крузийн охиныг хэтэрхий их анхаарснаас болоод хүүхдүүд нь зовж болох юм гэдгийг Сацрэд Хэарт сургуулийн ирээдүйн сурагчдын зарим эцэг, эх мэдсэний дараа Кэти бодлоо өөрчилсөн байна. Ямар ч л байсан Кэти одоо нэлээд сэтгэл дүүрэн байх ёстой бөгөөд юу гэвэл Сурийн харьцаж байгаа хүүхдүүдийн тоо хязгаарлагдмал байгаад од ээж их санаа зовж байна гэж Крузийн гэр бүлийн хүрээллийнхний учрыг мэдэх хүмүүс хэлжээ. Аюулгүй байдлыг нь бодон, Том охиноо жирийн хүүхдүүдтэй тоглохыг хориглож байсан учир, охин нь бага зэрэг зожиг өссөн байна.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ