“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахын дүү болох дуучин С.Амарбаясгалантай хамт буриад ардын “Хатариш” дууг сонирхолтой байдлаар амилуулсан дуучин Мино буюу Т.Номин өнгөрсөн Бямба гаригт нижгэр хурималлаа. Тэрээр Дамбын Хишгээгийн хүү Энхжин хэмээх залуутай хуримласан бөгөөд нийт 500 гаруй зочид төлөөлөгч хүрэлцэн ирсэн байна. Түүний ирээдүйн нөхөр болж буй “Дамбын Хишгээ” гэдгээрээ алдартай хүний том хүү Энхжин нь хурдан моринд хорхойтой нэгэн гэнэ лээ. Тэрээр хуримынхаа үеэр эхнэр болох Минод 1001 сарнайн баглаа бэлэглэсэн нь ихэд онцлог үйл явдал байсан юм. Баяр дээр баяр нэмж хадам аав болох Дамбын Хишгээ Ланд-200 маркийн авто машин шинэхэн хосуудад бэлэглэж бэл, нүнжигээ харуулж байсан юм. Энэ нүсэр хуриманд Хар сарнайн Амараа дүү Амарбаясгалантайгаа ая дуугаа өргөж олон түмнийг баясгасан байна. Мөн Номин талст хамтаг, A-cool, Чингис хааны Жаргалсайхан, Мотив зэрэг хамтлаг дуучид хүрэлцэн ирж ая дууны цэнхэр хадаг барьжээ. Урилгаар УИХ-ын гишүүн Батзандан, Түвшинбаяр аварга гэх мэт хүндэт хүмүүс хүрэлцэн ирсэн нь уг хуриманд улам өнгө нэмж байсан билээ.
Доорх зурагнуудыг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хатуу хориглоно. Зөвхөн paparatsi.mn сайтын өмч болохыг анхаарна уу...
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ