ДУУЧИН ҮНЭРТЭЙ УС РЕКЛАМДАХ ГЭЖ ИМИЖЭЭ ӨӨРЧЛӨВ.
Бритни Спирс одоо үнэхээр өндрөө авч байгаа билээ. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө хэвлэгдсэн Форбэс сэтгүүлийн рейтингэд Америкийн шоу бизнесийн хамгийн өндөр үнэ хөлсөөр дуулдаг эмэгтэй дуучдын жагсаалтын хоёр дахь мөрөнд нэрээ бичүүлж дөнгөсөн байна. Ийм амжилтандаа урамшсан дуучин бүсгүй шинэ шинэ цомгуудаас гадна өөрийн нэрээр элдэв бараа бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн нь гайхаад байх юм биш. Дуучин маань өөрийн нэрийн үнэртэнг үргэлжлүүлэн гаргаж Фантасү Тwист нэрийн дор ээлжит сүрчгээ үйлдвэрлэсэн байна. Од шинэ бүтээгдэхүүнийхээ рекламд өөрөө тоглосон бөгөөд гэрэл зургууд дээр тэрээр огт санаанд буумгүй дүр төрхтэй харагдаж байна. Дасал болсон шар үст бүсгүйгээс Бритни хав хар үст хүүхэн болон хувирчээ. Тун донжтой хар парик, богино үс, өргөн шигүү будалттай нүд зэрэг нь Спирсийг кабаре театрын жүжигчин лугаа харагдуулна. Энэ сэтгэгдлийг түүний нилээд өдөөн хатгасан задгай гоёл үнэт чулууг шилээр орлуулсан чимэглэл бүхий хар усны хувцас, цээжин дээрх асар том хэрээс тэмдэг улам ч гүнзгийрүүлнэ.
Дашрамд хэлэхэд үнэн хэрэгтээ Бритни Спирсийн шинэ сүрчиг нь цоо шинэ үнэртэн бус өмнө нь гаргасан бестселлеүүд Фантасү ба Миднигхт Фантасү-гийнх нь шүтэн бишрэгчиддээ зориулсан оригинал хувилбар юм. Одоо энэ хоёр үнэр нэгэн шил саван дотор зарагдах болсон байна. Улаан-хөх өнгийн шилэн сав нь одын урьд нь гаргасан үнэртнүүдийн аль алийг өөртөө багтаасан аж. Хоёр үнэртэн нэг дор байгаа нь Спирсийн бодож байгаагаар эмэгтэйчүүдэд тухайн нөхцөлд сэтгэл санааныхаа байдалд тааруулан аль таарч тохирохыг нь сонгон хэрэглэх боломжийг олгох юм байна. Өөрийн нэрийн бүтээгдэхүүн анхны сүрчигнүүдээ Бритни Спирс 2004 онд гаргаж байсан бөгөөд тэдгээр нь АНУ-д хамгийн их гүйлгээтэй үнэртнүүд тэр даруйдаа болж байсан юм. Фантасү сүрчиг нь 2005 онд, Миднигхт Фантасү нь 2006 онд худалдаанд гарч байжээ. Фантасү Тwист шинэ духи нь дуучны гаргасан 11 дэх гоо сайхны үнэртэн болж байгаа юм байна.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ