ЖҮЖИГЧИН АЙМААР ХӨХ НЯЦ, ШАРХ СОРВИ БОЛСОН НҮҮРЭЭ ХАРУУЛАВ.
Микки Рурк гоо сайхны мэс засалчдын золиос болсноо хэзээ ч нууж байгаагүй. Жүжигчний хэлснээр мань эр боксын рингэн дээр өөрийн сайхан төрсөн царай зүсээ гутааж орхисныхоо дараа аргагүйн эрхэнд тэдний хутган доор хэвтсэн аж. Гэвч эмч нар түүнийг улам ч баллаж орхисон юм байх. Үүнийг ч түүний олонд дэлгэн үзүүлсэн аймшгийн гэрэл зургууд баталж буй . 2008 онд жүжигчин эр “Рестлер” кинонд тоглохынхоо өмнөхөн урьдын гоо сайхан төрхөндөө эргэж орох санаатай ээлжит гоо сайхны мэс ажилбараа хийлгэжээ. Гэвч үр дүн нь эсрэгээр гарчээ. 2009 онд Дайлү Майл-д өгсөн ярилцлагадаа Микки Рурк:
-Миний хамранд 5 удаа, шанаанд нэг удаа хагалгаа хийсэн. Чихнээс авсан мөгөөрсийг хамранд суулгах,дараа нь энэ бүхнийг ямар ч шарх сорвигүй зөв эдгээхийн тулд бас нэг өөр хагалгаа хийх ёстой байлаа. Энэ бол хошногоноос цагаан мах сугарахад хийдэг шиг маш их өвдөлттэй мэс ажилбар байсан юм гэж ярьсан байдаг. Нүүр царай нь эрэмдэг зэрэмдэг болсон ч “Ес хагас долоо хоног” киноны од Холливудын бүтэл муутайхан эрээс дажгүй амжилттай жүжигчин болж дөнгөсөн билээ. “Реслингийн бөх” кино Руркийн хувьд тэнгэрийн умдаг атгуулж бүх үүд хаалга түүний өмнө дэлгэгдсэн бөлгөө. Тэгээд ч тэр үеэс Миккигийн хувийн амьдрал ч цэгцрээд ирсэн бөгөөд шинэ найз бүсгүй Оросын загвар өмсөгч Анастасия Макаренкотой холбогдсон юм.
Залуу сайхан бүсгүйнхээ дэргэд жүжигчин эр цэх шулуун харагдахыг хүсэх нь мэдээж. Хос хоёр жилийг хамтдаа өнгөрүүлээд байгаа нь хүүхэмсэг нь дэндсэн Руркийн хувьд тийм ч бага юм биш. Микки Анастасияг “тэнгэрийн охин” гэж нэрлэн, түүний хажууд байхдаа сайхан харагдахыг хичээдгээ ний нуугүй хэлсэн байна. Насны зөрүү их ч тэр хоёр хамтдаа аз жаргалтай байгаа бөгөөд салж сарнихыг огт бодохгүй байгаа нь илт. Тэр ч бүү хэл Микки Анастасиягийн эцэг эх амьдардаг Германы Висбаденд байшин худалдаж авчээ. Тэгэхээр Настя хүүхэн болоод түүний ойр дотныхны хувьд тэр гэр бүлийн нь жинхэнэ гишүүн болсон аж.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ