Энэ улбар шар “чөтгөрийн” хөдөлгүүрийн бүхээгд нуусан морины хүч бүр нь 1400 евроны үнэтэй. Парист эртнээс хүлээгдэж байсан McLaren P1 суперкарын анхны загварыг үзүүлсэн юм. 
Их л түвэгтэй маягаар хийгдсэн бүхээгийг нь онцгой нимгэн карбоноор “нэхжээ”. Суудлуудын арын зайд ямар агрегат тавигдах нь мэдээлэгдээгүй. Түүний тактик-техникийн үзүүлэлтийг ирэх жилийн эхээр нийтэд зарлана гээд амласан байгаа. Одоохондоо хүч ба жингийн харьцааг нэг тоннд 600 гаржй морины хүчээр гэсэн ерөнхий мэдээллээр хорхойг хөдөлгөж буй. Хэрэв багцаа болгон 1140 кг-ын McLaren F1-ийг аваад түүний залгамжлагч нь P1 гэвэл найман цилиндрээс британи инженерүүд 650—700 орчим морины хүч гаргах болов уу гэсэн таамаглал байгаа.
Ер нь бол McLaren киловаттаас аз жаргал хайдаггүй, гол нь аэродинамик гэдэг. Агаарын урсгалын гадны идэвтэй элементүүд нь 600 кг-ын шахах хүчийг гаргаж байгаа нь иргэний гэх машины хувьд зөгнөл гэмээр. Арын анти жигүүр нь урагш хойш хөдлөхөөс гадна довтолгооны өнцгийг 29 граудсын хэмжээнд өөрчилөх чадвартай аж. Тэр нь “Формула-1” дэх DRS системтэй адил үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ энэ машинаар хот дотор хэн нэг нь “уралдаад” байхгүй биз.
McLaren P1 машинийг ойролцоогоор 500 орчмыг угсрах ажээ. Энэ дамжлагаас гарах McLaren P1 машиний нийлүүлэлт 2013 оны сүүлчээр хийгдэн ойролцоогоор 800 мянган фунт стерлингээр зарагдана гэсэн яриа байгаа.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо