Удахгүй болох аймшгийн баярыг тохиолдуулан Их Британийн загвар зохион бүтээгч Мариана Фантич, Доминик Янг нар гайхалтай уран бүтээлээ санал болгосон байна. Тэд “хүний” шүдэн ултай гутлыг урласан талаар мэдээлжээ.
Аймшгийн баярт зориулагдсан гутлын уланд 1050 ширхэг шүд орсон гэнэ. Азаар эдгээр шүднүүд хүнийх биш хуванцар шүд ажээ. Гутлын улан дахь хуванцар шүднүүдийг унахгүйгээр маш сайн бэхэлсэн хэмээн зохион бүтээгчид мэдэгдсэн байна.
Тэд гутлаа “Апексын махчин гутал” хэмээн нэрлэсэн байна. Мариана Фантич, Доминик Янг нар гуталнаас гадна “Апексын махчин хослол”-ыг санал болгожээ. Хүний үсээр хийж, шүдээр чимэглэсэн хиймэл нүдэн товчтой энэ хослолыг махчин гуталтай хослуулан бүтээжээ.
Уран бүтээлчид 2008 оноос эхлэн хамтарч ажиллажээ. Тэд “Бидний уран бүтээл нийгмийн болон байгалийн хувьслыг зэрэгцүүлэн харуулахыг зорьсон” хэмээн хэвлэлд ярьжээ. Анх 2010 онд “Апексын махчин гутал”-ыг бүтээсэн нь худалдаанд гаргаагүй юм байна. Харин энэ жилээс захиалгаар үйлдвэрлэх болсон гэнэ.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ