Эртний индианчууд болох майя нарын 2012 оныг дуустал боловсруулсан хуанлид өгүүлэгдэх зөгнөлүүдэд дэлхийн олон зуун сая хүмүүс итгэж байгаа аж. Майя нар 2012 оны 12 дугаар сард ертөнцийн төгсгөл ирнэ гэж зөгнөсөн билээ. Үүнд дэлхийн хүн амын аравны нэг нь итгэж, үхэлдээ бэлтгэж суугаа гэнэ. Ipsos компанийн явуулсан асуулгад дэлхийн өнцөг булан бүрт амьдран суудаг 16 мянган хүн оролцжээ.
Майячуудын зөгнөлд хамгийн ихээр итгэж байгаа хүмүүс бол хятадууд аж. Тус улсын иргэдийн хорь гаруй хувь нь энэ оны сүүлээр дуусгавар болно гэдэгтээ итгэчихсэн суугаа юм. Тэгвэл үүнд хамгийн бага итгэж байгаа улсууд бол ОХУ болон Польшийн иргэд гэнэ. Гэхдээ тэд ч гэсэн ирээдүйнхээ талаар ихэд сэтгэл зовниж суугаа аж.
Канадын хүн амын ердөө тавхан хувь нь удахгүй ертөнцийн мөхөл ирнэ гэдэгт итгэж байгаа юм. Тэдэн дунд Брюс Бич гэдэг хүн байгаа билээ. Мань эр өнгөрсөн зууны 70-аад оноос хойш газар дор бүхэл бүтэн цогцолбор нуувч барьж байгаа юм. Тэрбээр өөрийн баталгаатай нуувчинд хүссэн хүн болгоныг орогнуулах бодолтой байна. Гэхдээ юун түрүүнд эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд энэ боломжийг олгох гэнэ.
Сонирхолтой нь, манай гарагийн долоон хүн тутмын нэг нь ойрын ирээдүйд буюу түүнийг амьд сэрүүн байхад ертөнцийн төгсгөл ирнэ гэж үзэж байгаа аж. Тэр хүмүүсийн дийлэнх хувь нь 35-аас доош насны боловсрол болон орлогын хэмжээ, түвшин багатай улсууд байгаа гэнэ. Майячуудын хуанли 5125 жилийг хамарсан бөгөөд 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болох юм.
Тэгвэл Америкийн гэрэл зурагчин Jill Greenberg үүнтэй холбогдуулан “End Times” нэртэй гэрэл зургаа толилуулжээ.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ