Тоглосон кино бүр дээрээ дүрээ чадварлаг бүтээж түмэн олныхоо зүрхэнд хоногшсон жүжигчин Навчаа ойрын үед уран бүтээлийн ажил ихтэй тун завгүй явна. Түүний тоглосон зарим нэг киног эргэн дусвал “Гоёлын даашинз” кинонд загвар зохион бүтээгч “танхай яриат” Соёлмаагийн дүрийг , “Помогите нам 1,2”, “Франц үнсэлт”, “Цасан охин” зэрэг кинонд тоглосноос гадна “Рашаантын 18” уран сайхны киног тэрээр өөрөө найруулж тоглосон. Мөн түүний томоохон уран бүтээл болох МҮОНТВ-ийн “Хэцүү анги” 60 ангит уран сайхны киног санаачлан, өөрөө найруулж бас тоглож үзэгчдийг хэсэгтээ л байлдан дагуулсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Дашрамд дуулгахад чадварлаг жүжигчин маань “Би эмэгтэй хүн” дэлгэцийн бүтээлийнхээ нээлтээ 11 сарын 01-нд хийх гэж байгаа юм байна. Энэхүү кинондоо эмэгтэй хүний гоо сайхан болон дотоод ертөнц, мөн чанарыг гаргаснаараа ихэд онцлог юм байна. Жинхэнэ эмэгтэй хүний мөн чанарыг харуулсан дүрийг Навчаа жүжигчин маань бүтээх ажээ. Ийн уран бүтээл нь ундаран буй жүжигчин Навчаа манай папараци дуранд хэрхэн өртсөнийг толилуулъя.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ