Холливудын нэрт жүжигчин Дебби Рейнольдсийн биеийн байдал муудаж, Лос-Анжелос хотын эмнэлэгт хэвтэх болсон талаар түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Өдгөө 80 настай, нэрт жүжигчин Лос-Анжелосийн “Cedars-Sinai” эмнэлэгт долоо хоногийн турш хэвтэн эмчлүүлэх юм байна. Түүний хэвлэлийн төлөөлөгч Рейнольдсийн биеийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй ч нас өндөр болсон тэрбээр сүүлийн үед хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Түүний дэлхий даяар хамгийн алдартай олон арван бүтээлүүд байдаг бөгөөд тэдэн дундаас 1952 онд үзэгчдийн хүртээл болж байсан найруулагч Жин Келлигийн “Бороонд дуулагч” киног алдартай бүтээлүүдийн нэгд кино шүүмжлэгчид нэрлэдэг байна. Харин Рейнольдс хамгийн сүүлд буюу энэ оны эхээр найруулагч Жулия Анн Робинсоны “One For The Money” киноны шинэ ангид тогложээ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо