Дэлхийн домогт рок дуучин Оззи Осборны хүү Жек Осборн Америкийн нэртэй топ модель, жүжигчин, эхнэр Лиза Стелли болон зургаан сартай охин Перлийн хамт өнгөрсөн ням гаригт Хавайд амрахаар иржээ. Тэд гэр бүлийн хамтаар ийнхүү амарч байгаа нь “Hello” сэтгүүлийн гэрэл зурагчдын дуранд өртсөн байна. Жек гэр бүлийн хамт долоо хоногийн турш Хавайд амрах гэнэ.
Жекээс гадна Оззи Осборны гэр бүлийнхний үйл хөдлөл болгон хэвлэлийнхний анхааралд өртөж байдаг юм.
Учир нь гэр бүлээрээ дэлхийн рок, поп урлагт үнэнчээр хүчин зүтгэж байгаа тэднийг дэлхий нийт үнэлдэг гэх. Алдарт дуучин Оззи Осборн хэдийгээр нас ахисан ч өнөөдрийг хүртэл стиль имиждээ үнэнч яваа нэгэн юм. Түүнчлэн энэ оны эхээр Осборны гэр бүлийнхэн үзэсгэлэнт Малибуд далайн эргийн хажууд тансаг харш худалдан авч, олны атаархлыг татаж амжжээ.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ