Холливудын хамгийн тачаангуй залуусын нэг гэгддэг жүжигчин Брэд Питт “Chanel”-ыг рекламдах болжээ. Дэлхийн шилдэг брэндтэй байгуулсан гэрээний хүрээнд тэрбээр “Chanel No.5” сүрчгийн рекламанд тоглосон байна. Түүнчлэн алдарт “Chanel”-ын түүхийг өгүүлэх богино хэмжээний кинонд тоглож буй ажээ.
Кино ертөнцийн хамгийн баян эрхмүүдийн нэг ийнхүү дэлхийд цуутай брэндтэй хамтран ажиллах болсон нь санамсаргүй тохиолдол биш гэнэ. Брэд Питт өмнө нь буюу өнгөрөгч тавдугаар сард энэхүү кинонд тоглох болсноо албан ёсоор мэдэгдэж байжээ.
“Chanel”-ын албаны хүмүүсийн мэдээлснээр “Atonement” нэртэй тус киног нэрт найруулагч Жое Врайт найруулж байгаа аж. Жое Врайт дэлхийн кино ертөнцөд олны танил хэд хэдэн бүтээл туурвисан бөгөөд одоогоор Кейра Найтли гол дүрд нь тоглож байгаа Лев Толстойн Анна Каренинагийн зохиолоос сэдэвлэсэн дэлгэцийн томоохон бүтээл дээр ажиллаж байгаа юм.
“Chanel”-ын бүтээлд тус брэндийн 1922 оноос хойшхи түүхэн замналыг өгүүлэх юм байна. Өмнө нь тус брэндийн кино бүтээлд Николь Кидман, Эстелла Варрен нар тоглож байжээ. Харин Брэд Питийн тоглосон кино аравдугаар сарын 15-нд нээлтээ хийх юм байна.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо