ПЕНЕЛОПА КРУЗ КАМЕРЫН ӨМНӨ ДОТООЖОО ГЯЛАЛЗУУЛАВ


ЖҮЖИГЧИН ШИНЭ КИНОНЫ ЗУРАГ АВАХ ҮЕЭР ЭВГҮЙ УНАЖЭЭ...

 

Пенелопа Круз өөрийн дүрд чухамдаа чигээрээ орчихдогоороо алдартай юм. Оскарын шагналт жүжигчний сүүлчийн кино ч мөн ялгаагүй. Од “Зөвлөх” гэдэг шинэ киноны зураг авалтын үед хэт их хорхойтсоноор, түүний унах ёстой нэг үзэгдлийн үеэр Пенелопа санаандгүй дотоожоо харуулчихжээ. Үйл явдлын дагуу 38 настай жүжигчин өөрт нь халдсан хүнээс зугатаж, үзэгдлийн төгсгөлд гэнэт унасан байна. Түүний араас хөөцөлдөж яваа эрийн дүрд тоглож буй жүжигчин хөөрхий хохирогчийн дээр нь гарч, түүнийг газарт шахан, зоддог. Нэг үгээр хэлэхэд, үзэгдлийн зургийг авахаар бэлтгэхдээ хатуу шалнаас одын булбарай гарыг хамгаалахын тулд түүнд хамгаалалтын тохойвч өмсгөжээ. 

 

Испанийн Аликанте хотын нэг автомашины зогсоолд зургийг нь авсан үйл явдал ийм аймшигтай хэдий ч, зургийн талбайд Пенелопад тохиолдсон эвгүй явдал ойр хавьд нь байсан хүмүүсийн анхаарлыг хавьгүй их татсан байна. Папарацци нар энэ агшины зургийг авахаа мартаагүй бөгөөд цагаан нөмрөг болон хурц улаан даашинзны дороос биеийн өнгөтэй адилхан нэлээд даруухан том дотоож нь ил гарчээ. Пенелопа Крузээс гадна, Брэд Питт, Хавьер Бардем, Майкл Фассбендер, Кэморон Диаз нарын тоглож байгаа эрүүгийн шинжтэй үйл явдал гардаг “Зөвлөх” кинонд мансууруулах бодисын бизнест орж, уснаас хуурай гарч чадна хэмээн үздэг нэгэн буурьтай хуульчийн тухай өгүүлдэг байна. Энэ нь маш муу шийдвэр болох нь мэдээж бөгөөд баатар маань эвгүй явдалд ихээхэн орооцолдож, харин одоо амьд үлдэх нь түүний гол зорилт болдог аж. “Зөвлөх” киноны зураг авалт бүр өнгөрсөн зун эхэлсэн ч, найруулагч Ричард Скотт киноны дарга, ах Тони Скоттыг нас барснаас болоод ажлаа түр завсарлахад хүрчээ.