ЭРИЙГ НАС УУЛЫГ ЦАС ГЭГЧЭЭР НЭГЭН ҮЕ BBC-ИЙН САНАЛ АСУУЛГААР ДЭЛХИЙН ХАМГИЙН САЙХАН ЗАЛУУГААР ШАЛГАРЧ ЯРИЛЦЛАГА ӨГӨХДӨӨ “МОНГОЛ ХҮҮХНҮҮД Л ХАМГИЙН МУУХАЙ БАЙХ“ ХЭМЭЭН ХЭЛЖ БАЙСАН ЖАН ПОЛЬ БЕЛЬМОНДО 80 НАС ШАХАЖ ЯВНА. ТЭРЭЭР ӨӨРӨӨСӨӨ 40 НАСААР ДҮҮ “ПЛЕЙБОЙ ОД” НУУЦ АМРАГТАА АШИГЛУУЛААД ХАЯГДСАН БАЙНА. НУУЦ АМРАГТ НЬ ТҮҮНИЙ МӨНГӨ Л ХЭРЭГТЭЙ БАЙЖЭЭ.
Францын киноны домог болсон 79 настай Жан-Поль Бельмондо хүч хариагүй гэдгээ байнга нотлон харуулж байсан билээ. Тэр өөрөөсөө 40 насаар дүү эмэгтэйтэй хамтран амьдарч байжээ. Гэвч тэдний харилцаа эцэс болж, жүжигчин “Playboy” сэтгүүлийн загвар өмсөгч байсан өөрийн найз бүсгүй Барбара Гандольфигаас салахаар шийдсэн байна. Жүжигчний өмгөөлөгч Мишель Годегийн ярьснаар, Бельмондоо 39 настай Гандольфи-гийн талаар маш сайхан дурсамжтай үлдсэн ч, түүний эвлэрч чадахгүй зүйл байгаа ажээ. Ингэхдээ жүжигчин хайртай эмэгтэйгээсээ эв найртай салж, найз нөхөд хэвээр байхаар шийдсэн байна.
Тэрээр найз бүсгүйнхээ элдэв аашийг цаашид тэвчиж чадахгүй байна гэж хуульч дурджээ. Годе өөр дэлгэрэнгүй зүйл яриагүй бөгөөд өөрийнх нь үйлчлүүлэгч яршигтай хүнээс салж буйд баярлаж байгаагаа л илэрхийлсэн байна. Настай одын харьцангуй залуу бүсгүй нь түүнтэй ашиг хонжоо харсан бодлын үүднээс л жүжигчинтэй уулздаг тухай цуу яриа хэвлэлд гарах болсоор удаж байгаа юм.
- Юу болоод байгааг би маш сайн мэднэ, энэ явдлыг эцэс болгохоор шийдсэн Жан-Полийн зөв зөв гэдгийг зөвшөөрч байна гэж өмгөөлөгч хэлжээ.Бельмондо, Гандольфи хоёр 2008 онд Номин хөх эрэгт уулзсан байна. Харин нэг жилийн дараа тэдний эргэн тойронд дуулиант хэрэг явдал манджээ. Гандольфи-гийн хуучин нөхрийн дансан дахь мөнгө сэжигтэйгээр ихсэж байгааг Бельгийн цагдаагийн байгууллага (эмэгтэй энэ орны харъяат юм) анзаарсан байна. Загвар өмсөгч Бельмондогоо мөнгө салгахын тулд түүний итгэлийг олжээ гэж мөрдөн байцаагч нар таамаглаж байж.
Жүжигчин өөрийнхөө найз бүсгүйн талаар ямар ч гомдолгүй гэж бельгийн цагдаагийн байгууллагын төлөөлөгчдөд удаа дараа батлан илэрхийлж, тэр ч байтугай Бельмондогийн хөрөнгөний шинэ төрлүүдийн тухай Гандольфи утсаар нэг бус удаа ярьж байсан бичлэг бие хамгаалагч нарт байсан хэдий ч, цагдаагийн төлөөлөгчдийг шүүхэд өгч байжээ. Ийм баттай нотолгоог олж мэдсэнийхээ дараа тэр яалт ч үгүй “сэхээ орж”, зальтай найз бүсгүйгээсээ хурдан салахаар шийдсэн байна. Нэг үгээр хэлэхэд, францын киноны од бөгөөд урьд нь чамгүй царайлаг байсан энэ эр хоёр удаа гэрлэж байсан бөгөөд гурван хүүхэд, түүнчилэн зургаан ач, зээтэй юм. Жан-Поль Бельмондо киноны нэрт жүжигчин Урсула Андресс, Лаура Антонелли нартай тухайн үедээ уулзаж учирдаг байжээ.
ТВ7 хоног сэтгүүл.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо