Прокурорын байгууллагаас “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэгдсэнЗөрчлийн тухай хуулийн14.7 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчлийн гаралтыг судлахад 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 7.8 сая зөрчил бүртгэгдсэн байгаа нь өмнө оны мөн үетэй харьцуулахад 2 дахин нэмэгдсэн байна.
“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” 7,861,373 зөрчилд шийтгэл оногдуулснаас шүүх 25,415 зөрчилд нь, эрх бүхий албан тушаалтан 7,835,958 зөрчилд нь шийтгэл оногдуулсан байна.

Зонхилон үйлдсэн зөрчлийг авч үзвэл:
-2,514,888 буюу 32 хувийг “Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн”,
-1,501,205 буюу 19.1 хувийг “3амын хөдөлгөөний дүрэмд заасныг зөрчин тээврийн хэрэгсэл байрлан явах журам зөрчсөн” зөрчил,
-1,069,921 буюу 13.6 хувийг “Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан хөдөлгөөнийг эхлэх, эсхүл хөдөлгөөний чиг өөрчлөх, эсхүл эгнээ байр эзлэх журам зөрчсөн”,
-478,203 буюу 6.1 хувийг “Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч, эсхүл зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй” зөрчил,
-361,835 буюу 4.6 хувийг “бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон” зөрчил,
-355,048 буюу 4.5 хувийг “3амын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийг явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан” зөрчил,
-212,890 буюу 2.7 хувийг “3амын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийг зорчих хэсэг дээр түр, удаан зогсоох журам зөрчиж бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан” зөрчил тус тус эзэлж байгаа нь хамгийн их байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна