Тэрбум мод үндэсний хөдөлгөөний логог дүрсэлсэн төгөлийг байгууллаа

Moderator
2 цаг 3 минутын өмнө

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөөс санаачлан, “Алтан намар – Мод тарих улирал” аяны хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд “Тэрбум модны төгөл” байгуулах арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

МУИС-ийн “Ой судлалын үндэс”, “Ой ба иргэний оролцоо” хичээлийг сонгон судалж буй 500 гаруй оюутан, залуус багш нарынхаа хамт мөн ахмад багш нарын холбоо, Санхүү, эдийн засгийн сургуулийн 40 оюутан оролцож, Тэрбум мод үндэсний хөдөлгөөний логог дүрсэлсэн төгөлийг байгууллаа.

855217678_122132284976809259_6205240425086695263_n

Оюутнууд 49 багт хуваагдан, хуваарилагдсан талбайдаа мэргэжилтнүүдийн зааварчилгааны дагуу мод тарьж, мод тарих аргачлал, арчилгааны талаар мэдлэг, туршлага хуримтлуулсан юм.

Төглийн төлөвлөлт, багуудын ажиллах байршил, тарих модны тоог “Тэрбум мод” нэгдсэн системд 2D, 3D хэлбэрээр байршуулсан нь ажлыг зохион байгуулахад дэмжлэг боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна