Эмоциор “зодсон” шоу

Moderator
1 цаг 19 минутын өмнө

Тус продакшны уран бүтээлчид үе үеийн шилдэг контентуудаа орчин цагийн хэмнэл, шинэ найруулгаар баяжуулсныг онцолж дурьдах нь зөв болов уу. Тэр тусмаа залуу гэр бүлүүдийн харилцааг тайзны шинэлэг шийдэлтэй хослуулж тусгасан нь цаг үеэ мэдэрсэн гэлтэй. Та хамгийн сүүлд хэзээ гэр бүлээрээ шоу үзсэн бэ. Инээдний цаана оршдог хөнгөн гунигаа тайлж, нулимс дуслуулах агшин ч үзэгчдийг “Бүгд инээх дуртай” шоуны тайзнаас хагацааж ядна. Хайртай бүхэнтэйгээ, хамгийн дотно хэн нэгэнтэйгээ инээдмийн энэхүү давалгаанд уусмаар. “Инээдмийн давалгаа”-г Тэмка ахлагчтай багийнхан эрчилсэн түрлэгээр удирдаж байна. “Эмоци” үргэлж гал цогтой, шилдэг нь байдаг. Жүжиглэлт, бүжгийн хөдөлгөөн, хувцаслалт, үйл явдал, өгүүлэмжийн зохицол гайхамшигтай. Бензин, түгжрэл, шударга бусаас үүдсэн хэрүүлээр амьсгалж буй сошиал орчноос хагацмаар. Өдөр бүр микрофон барьсан хилэгнэгчид үүрлэн буй төв талбайн дэргэдэхь СТӨ-нд харин инээгчдийн жагсаал болж байна. “Мөнгөнд дургүй хэн байх вэ” гэдэг шиг инээх дургүй нь нэгээхэн ч үгүй биз ээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна