Алба хаагчид 4094 хүний амь нас, их наяд 123.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

Moderator
26 минутын өмнө

Улсын хэмжээнд он гарсаар есөн сарын байдлаар (2026.01.01-09.30) байдлаар 3872 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.


Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 4094 хүний амь нас  их наяд 123.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.


Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 78 хувь буюу 3005 нь гал түймэр, 16 хувь буюу 613 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 3 хувь буюу 115 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 2 хувь буюу 100 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, нэг хувь буюу 39 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна