Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчлийг илрүүлжээ

Moderator
1 цаг 2 минутын өмнө

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны аравдугаар сарын 18-ны өдөр нийт 1868 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Үүнээс зөрчлийн шинжтэй 628, гэмт хэргийн шинжтэй 88 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 9, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 69, хулгайн 10 дуудлага бүртгэгдсэн байна.

Тухайн өдөр 114 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид 2 хэргийг шуурхай илрүүлж, 49 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна