Бүгд Найрамдах Солонгос Улсын цагдаагийн байгууллагаас 2026 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар гадаад улсад гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж буй 110 гадаадын иргэн БНСУ-д оршин сууж байгааг мэдээлсэн бөгөөд тэдний 17 нь Монгол Улсын иргэн болохыг мэдээлсэн.
Монгол Улсын цагдаагийн байгууллага нь Монгол Улсад гэмт хэрэг үйлдээд гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг тогтоох, баривчлуулах, хуульд заасан журмын дагуу шилжүүлэн авчрах ажиллагааг Интерполын шугамаар хамтран хэрэгжүүлж байна.
Энэ онд гадаадын улс орнуудад оргон зайлсан, эрэн сурвалжлагдаж байсан нийт 37 этгээдийн байршлыг тогтоож, Монгол Улсад авчирсан бөгөөд үүнээс 16 нь БНСУ-аас Монгол Улсад авчирсан. Дээрх яллагдагч этгээдүүдэд холбогдох хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Цаашид Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж буй этгээдүүдийн БНСУ-д байршлыг тогтоох, холбогдох мэдээллийг шуурхай солилцох, баривчлуулах болон Монгол Улсад шилжүүлэн авах ажиллагааг тус улсын Интерполтой хамтран тогтмол хэрэгжүүлнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг
Н.Учрал: Хөрөнгө оруулах, инновац нэвтрүүлэх, бүтээмж нэмэх замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа
Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа
Энэ онд гадаадын улс орнуудад оргон зайлсан, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийн байршлыг тогтоож, Монгол Улсад авчирсан байна
Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо бүү барь
Сэтгэгдэл бичигдээгүй байна