Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Байгалийн асуудал хариуцсан тусгай элч Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд хатагтай Рут Дэвис Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулж буй Монгол Улсын Засгийн газар болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, яамны хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүсэв.
Мөн хоёр улсын байгаль орчны салбарын өнө удаан жилийн түүхэн харилцаанд талархаж явдгаа илэрхийлэв.
Сайд Ц.Сандаг-Очир байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлийн Монгол Улсын Засгийн газрын алсын хараа, бодлого, зорилт, шинээр өргөн барьж, батлуулсан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль, мөн цаашид байгаль орчны салбарт хийгдэх хууль, эрх зүйн орчны шинэчлэлийн талаар танилцуулав.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг хэрэгжүүлдэг улсуудын нэг бөгөөд тус хуулийн зөвлөх багтай техникийн хамтын ажиллагааг эхлүүлж, харилцан туршлага солилцох, эрдэмтэн, судлаачдыг хамтран ажиллуулах, судалгаа, үнэлгээний хамтын ажиллагааг эхлүүлэх бүрэн боломжтойг онцлон тэмдэглэв.
Мөн манай улсаас бага хуралд дэвшүүлж буй “Тал хээрийн төлөвлөгөө” болон түүний дагалдах зорилтуудыг өндрөөр үнэлж, бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна