“Байшин барьж өгнө“ гэж бусдаас 58 сая төгрөг залилжээ

Moderator
Өчигдөр 12 цаг 17 минут

"Байшин барьж өгнө" гэж бусдаас 58 сая төгрөг залилжээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 25-ны өдөр “Байшин барьж өгнө гэж 58 сая төгрөг аваад холбоо тасарч алга боллоо” гэх гомдол бүртгэгдсэн.

Гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Б бусдын хэрэгцээ, шаардлагад тулгуурлаж, итгэлийг нь ашиглан 58 сая төгрөг залилсан байж болзошгүй тул шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Иргэд Та бүхэн байшин, барилга бариулах, засвар үйлчилгээ хийлгэх зэрэг ажил гүйцэтгүүлэхээр бол талуудын эрх, үүрэг, ажлын хугацаа, төлбөрийн нөхцөлийг тодорхой тусгасан гэрээ байгуулан ажиллаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна