Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар 2026 оныг “Залуу офицеруудын хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас залуу офицеруудыг олон улсын байгууллагын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж, тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлд онцгой анхаарч байна.
Энэхүү зорилтот жилийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн гадна хамгаалалтын байцаагч, хошууч Б.Тэмүүжин “Хорих байгууллагын менежмент болон хоригдлуудыг дахин нийгэмшүүлэх” сэдэвт олон улсын сургалтын сонгон шалгаруулалтад тэнцэж, 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс Япон Улсын Токио хотноо зохион байгуулагдаж буй тус сургалтад амжилттай хамрагдаж байна.
Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны агентлаг (JICA) болон НҮБ-ын Ази, Алс Дорнодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээлэн (UNAFEI)-гийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй тус сургалтад 16 орны хууль сахиулах болон хорих байгууллагын 20 гаруй мэргэжилтэн хамрагдаж, хорих байгууллагын менежмент, аюулгүй байдал болон хоригдогчдын сэтгэл зүйг нөхөн сэргээх, зан үйлийг засан хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцож байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна