Ясмин Фуад: Бэлчээрийн асуудлаарх амлалтуудын тухай мэдэгдэл гарсан. Энэ бол Монголын үлдээх өв юм

Moderator
2 цаг 30 минутын өмнө

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч | НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад

COP17-ын Ерөнхийлөгчийн дурдсан зүйлд нэмж хэлэхэд, өнгөрсөн долоо хоногт бид нарийвчилж ярихгүйгээр Талуудыг сонсож, ард иргэд, уугуул иргэд, орон нутгийн иргэд, залуучууд, эмэгтэйчүүдийг сонссон. Мөн түншүүдээ сонсож, энэ COP-ыг хэрэгжилтийг голчилсон COP болгохын тулд хэрхэн бүрдүүлж, хэлбэржүүлэх талаар санал бодлыг нь сонссон.

Энэ долоо хоногт Эрхэмсэг хатагтайн дурдсанчлан санхүүжилт, газар ба хүн, ус, эрүүл хөрс гэсэн дөрвөн сэдэвчилсэн чиглэлийг онцолж байна.

Эдгээрийг хэлэлцээтэй хэрхэн илүү уялдуулах вэ? Учир нь энэ нь хоёр тусдаа зам биш.

Бид сайд нарыг сонсож, тэдний мэдэгдэл болон тэргүүлэх чиглэлүүдийг сонсож, Эрхэмсэг хатагтайн дурдсанчлан бүтээлч хэлэлцүүлэгт оролцож байна.

Энэ нь газрын асуудлаар бодит ахиц гаргахад туслах хэлэлцүүлэг бөгөөд газрын асуудлыг зөвхөн байгаль орчны асуудал бус, эдийн засаг, нийгмийн асуудал гэж авч үзэх явдал юм.

Ингэснээр дэлхий даяарх хүмүүсийн амьжиргаа, орон нутгийн тогтвортой байдлын төлөө эдгээр асуудлыг уялдуулах боломжтой.

Энэ үүднээс бид өндөр түвшний сегментээс гарах үр дүн нь өөр өөр сэдвүүдийн хүрээнд явагдах хэлэлцээнд мөн тусгалаа олно гэж үзэж байна.

Тухайлбал, өнөөдөр бэлчээрийн асуудлаарх амлалтуудын тухай мэдэгдэл гарсан. Энэ бол Монголын үлдээх өв юм. Тиймээс бид энд байгаа.

Харин үдээс хойш Бэлчээрийн тэргүүлэх санаачилга-ын хүрээнд оролцогч талууд үүний нарийн ширийн асуудлыг хэлэлцэнэ.

Yasmine Fouad

UN Under-Secretary-General | UNCCD Executive Secretary

Adding to what the COP17 president has mentioned, last week without getting into details, we have been listening to parties, we have been listening to the people, indigenous people, local community, the youth, the women. We have been also listening to our partners and how can we have and shape this COP as COP4 implementation. This week Her Excellency mentioned the four thematic topics which is finance, land and people, water and healthy soil.

How can we bring that closer to the negotiation because it's not two separate tracks. What we're trying to do is to listen to the ministers, listen to their statement and their priorities and as Her Excellency has mentioned, engage into a constructive discussion, a discussion that will help move the needle forward for issues related to land, not as an environment issues but as an economic and social issues that will bring things together for the livelihood of the people and for the stability of different communities worldwide. And from that perspective, the outcomes that will come from the high-level segment, we believe would still feed in the negotiations in the different topics.

For example, today there was an announcement on pledges for rangeland. That's the legacy for Mongolia and that's why we are here. In the afternoon, we have a rangeland flagship initiative where the stakeholders will be discussing the details of that.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна