Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Африкийн Нэгдсэн хотууд ба орон нутгийн засаг захиргаадын байгууллага (UCLG Africa)-ын Ерөнхийлөгч бөгөөд Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа.
Улаанбаатар хот болон Африкийн хотууд газарзүйн хувьд хол боловч уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, усны нөөц, ногоон шилжилт зэрэг ижил төстэй сорилтуудтай тулгарч байгааг талууд онцолж, хотуудын түвшинд бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх санал солилцлоо.
Улаанбаатар хотын зүгээс ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хот орчмын газрын доройтлыг бууруулах, усны нөөцийг хамгаалах, уур амьсгалд тэсвэртэй хот төлөвлөлтийн чиглэлээр саналаа илэрхийлэв. Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хот агроэкологи, уур амьсгалын тэсвэржилтийн талаар туршлагаа танилцууллаа.

Африкийн Нэгдсэн хотууд ба орон нутгийн засаг захиргаадын байгууллага (UCLG Africa) нь Африкийн хот, орон нутгийн засаг захиргаадын дуу хоолойг олон улсын түвшинд хүргэх үүрэгтэй бөгөөд Улаанбаатар хоттой хотын хөгжлийн чиглэлээр туршлага солилцох боломжтой гэв. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал болон “Хотын дарга нарын чуулга уулзалт” Улаанбаатар хотод болж байгаа нь орон нутгийн засаг захиргааны оролцоог бэхжүүлэхэд ач холбогдолтойг уулзалтаар ярилцлаа.

Улаанбаатар болон Ндиоб хот нь хот хоорондын хамтын ажиллагааны хүрээнд:
Хотын уур амьсгалын тэсвэржилт ба газрын доройтлыг бууруулах туршлага солилцох, Ногоон шилжилт, агроэкологи, байгальд түшиглэсэн шийдэл дээр хамтарч ажиллах, UCLG Africa болон Улаанбаатар хотын дипломат харилцаа, хотуудын сүлжээний хамтын ажиллагааг өргөжүүлэхийг чухалчилж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна