COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ

Moderator
2 цаг 19 минутын өмнө

COP17 бага хурлын хөтөлбөртэй уялдуулан наймдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд хязгаарласан зарим замыг түр хугацаанд нээнэ. Тухайлбал, наймдугаар сарын 22-нд Нарантуулын уулзвараас Өгөөмөр захын уулзвар хүртэлх зам болон Нарантуул худалдааны төвийн авто зогсоолыг нээнэ.

Харин наймдугаар сарын 23-нд Нарантуулын уулзвараас Дүнжингаравын уулзвар, Зүүн жанжин уулзвар хүртэлх зам болон Дүнжингаравын авто зогсоолыг нээнэ. Дээрх замуудыг наймдугаар сарын 24-ний өдрийн 07:00 цагт дахин хаах тул иргэд, жолооч та бүхэн зорчих чиглэлээ төлөвлөн хөдөлгөөнд оролцоно уу.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна