Би Ардчиллыг 30 жил дэмжсэн ҮБХ-ын гишүүн байна.
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ.
Ядахдаа тэд ном уншдаг, гадаад дотоод үйл явдлаа ойлгодог хүмүүс байж.
Дэлхий дахин хүйтэн дайны нөхцөлд 5 жил явж байна. Ормузын хоолой нь хаагдчихсан нефтийн асуудал дэлхийн асуудал болов. Хойд хөршийн ах нар Украйнтай байлдав. Одоо цагт Пуужингаар, цөмөөр биш жижиг дроноор байлддаг болж. Энэ технологийн дэвшил ОХУ-ын хамаг газрын тосны үйлдвэрүүдийг бөмбөгдчихөв. Бодит үнэн гэвэл энэ.
Гэтэл миний хайрт намын дарга “Гадаад нөхцөл түүхэнд байгаагүй тайван байна” гэжээ. Бүүр Түүхэнд шүү. Ядаж Аль гадаад вэ. Хилийн цаадах улс уу, хил доторх аймаг, сумд, хотууд уу?
Уг нь манай Ардчилсан нам арай ч ийм байгаагүй юм. Ялангуяа О.Цогтгэрэл даргын үед шүү.
Эрхэм намын дарга та нүүрний арьсандаа бус тархиндаа хөрөнгө оруулалт хий. Тэсо гэх группыг яаж босгож, удирддаг юм гэмээр элий балай юм ярихаа боль.
Мөхөс миний үгийг тоодоггүй юм гэхэд ядаж Тэсо гийн цэвэрлэгчээсээ гадаад нөхцөл байдлыг асуу. Та, чи хэтэрхий вакуумжсан байна. Ядаж ойр тойрных нь хүмүүс долдойж долоож гүйхээсээ өмнө ярьж, хэлэх үгийг нь зааж өг.
Бүхэл бүтэн Ардчилсан намын дарга шүү дээ. Дэндүү харамсалтай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна