Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өвөлжилт болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл, цаг үеийн бусад асуудлыг хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн 34 үүрэг даалгаврын хэрэгжилт 81.5 хувьтай байгааг хурлын эхэнд танилцуулжээ.
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд есөн дүүргийн хүүхдийн тоглоомын талбай стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд үзлэг, шалгалт хийж байна. Мөн илэрсэн зөрчил, эрсдэлийг арилгах ажлыг эрчимжүүлэхийг дүүргүүд болон нийслэлийн холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдалд онцгой анхаарахаар болсон байна. Сурагчдын зорчих зам, явган хүний гарц, тэмдэг, тэмдэглэгээ, үзэгдэх орчин, гэрэлтүүлгийг шалгаж, шаардлагатай засвар үйлчилгээг шуурхай хийх чиглэл өгчээ. Сургууль, цэцэрлэгийн засвар, шинэчлэлийн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг мөн эрчимжүүлнэ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва төсөв, санхүүгийн хэмнэлтийг үргэлжлүүлж, урсгал зардлыг бууруулах, шинэ орон тоо нэмэхгүй байх, цахилгаан, дулааны хэрэглээг хэмнэх үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн байна.
Мөн “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд зөвшөөрөл, хөрөнгө оруулалттай холбоотой зохицуулалтыг хэрэгжүүлж, бизнес эрхлэхэд учирч буй шаардлагагүй хүндрэл, саадыг бууруулах чиглэлээр ажиллахыг үүрэг болгожээ.
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед ашиглах техник хэрэгсэл, хүн хүч болон шаардлагатай нөөцийн бэлэн байдлыг шалгах ажлын хэсэг байгуулж, хэрэгцээ шаардлагыг урьдчилан тодорхойлохоор болсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
124-р сургуулийн гадна талд авто зам, явган замын ажил 75 хувьтай үргэлжилж байна
COP17: Хурлын хамгаалалт, зохицуулалтад 1740 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон Өртөө" ашиглалтад орлоо
COP17: “Хотын дарга нарын чуулга уулзалт” болно
Тоглоомын талбайн стандартын хэрэгжилтэд үзлэг, шалгалт зохион байгуулж байна
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангахыг үүрэг болголоо
COP17: Оролцогч, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна