Улс орон даяар шатахууны хомсдолд ороод байгаа энэ үед УБТЗ-ын зорчигч тээврийн галт тэргээр зорчих хөдөлгөөн эрс нэмэгдсэн байна. Өчигдөр өглөө гэхэд Замын-Үүд - Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 27 вагон бүхий галт тэргээр 1001 зорчигч зорчин иржээ.
Аялал жуулчлалын улирлын оргил үед болон хичээлийн шинэ жил ойртсон үед зорчигчийн галт тэргээр зорчих хөдөлгөөн улам нэмэгддэг тул тасалбараа урьдчилж эрт захиалахыг “УБТЗ” ХНН-ээс анхааруулжээ.
Галт тэрэгний тасалбарыг 2 сарын өмнөөс захиалах боломжтой аж.
“УБТЗ”-ын зорчигчийн галт тэрэг орон нутгийн 5, олон улсын 3 чиглэлд аялдаг юм.
Эх сурвалж: Gogo.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна
Улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ
202.133.76.104
ZTY.UBTZ udirdlaguudaa 77 jiliin tuuhend suudliin galt tergiig zogsooj bsan tuuh bhgui.Yam.TZ n darga meregjiliin bus.ashig sonirholiin zurchiltei humuus ard irgediig iim bdld oruullaa.Suudliin vagon ashiggui ch ard irgeded uilchleh estoi.Suudliin galt tergee yvuulj egeech.285.286.
Хариулах