БЦТС ТӨХК нь ухаалаг тоолуураар 100 хувь хангагдаад байгаа Сонгинохайрхан, Чингэлтэй, Зуслан хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд болон Налайх, Зуунмод төвүүдийн хэрэглэгчдийн сар тутмын тоолуурын заалтыг бичих, төлбөр цуглуулах, авлага барагдуулах ажиллагаа 2026 оны наймдугаар сараас эхлэн нэгдсэн 1 циклд шилжиж байна.
Өөрөөр хэлбэл эдгээр хэрэглэгчдийн хувьд төлбөр төлөх хугацаа ижил буюу нийтээрээ цахилгааны төлбөрөө сар бүрийн 20-оос 30-ны өдрүүдэд төлдөг болж өөрчлөгдөж байна.

Борлуулалтын орлогыг хэрэглэгчдээс сар тутамд бүрэн хураан төвлөрүүлэх нь Эрчим хүчний салбарын тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах эх үүсвэр болж байдаг.
Ухаалаг тоолуурын систем нэвтрүүлэхээс өмнө бид хэрэглэгч нэг бүрийн тоолуурын заалтыг биечлэн очиж авдаг байсан. Үүнд хүн хүч, цаг хугацаа ихээхэн шаардагддаг. Тиймээс нийт хэрэглэгчдээ өөр өөр хугацаатай 6 циклд хувааж борлуулалтын үйл ажиллагааг сар бүр жигд явуулдаг байсан.
Бид сүүлийн 20 жилийн турш мөрдөж ирсэн энэ тогтолцоог халж, орчин үеийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц илүү аюулгүй, илүү шуурхай, илүү хялбар үйлчилгээг үзүүлэх зорилгоор ухаалаг тоолуурын системийг нэвтрүүлж, үйл ажиллагаагаа цахимд шилжүүллээ.
Цахилгаан эрчим хүчний борлуулалтын ажиллагаа хүний оролцоогүй алсын зайнаас цахимаар явагдаж, бүрэн автомат төлөвт шилжих үйл явц бусад хэрэглэгчдийн хүрээнд удахгүй хэрэгжих болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна