Орон сууцны үнийн индекс 2026 оны 7 дугаар сард 1.41 болж, өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өсөж, өмнөх сараас 0.4 хувиар буурсан байна. Орон сууцны насжилтаар авч үзвэл, өмнөх оны мөн үетэй харьцуулахад шинэ орон сууцны үнэ 5.1 хувиар, хуучин орон сууцны үнэ 6.8 хувиар тус тус өссөн байна.
Өмнөх сартай харьцуулахад шинэ орон сууцны үнэ 0.3 хувиар өсөж, хуучин орон сууцны үнэ 0.8 хувиар буурсан байна.
Шинэ орон сууц, сая төгрөг Хуучин орон сууц, сая төгрөг 2026 оны 7 дугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.73 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.66 сая төгрөгийн үнэтэй байна.
Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 7.8 хувь (410.5 мянган төгрөг)-иар өсөж, Чингэлтэй дүүрэгт 11.0 хувь (509.1 мянган төгрөг)-аар буурсан байна.
2026 оны 7 дугаар сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.78 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.88 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 8.5 хувь (440.5 мянган төгрөг)-аар өссөн байна.
Орон сууцны 1м.кв талбайн дундаж үнийг байршлаар нь харвал, Сүхбаатар дүүрэгт Сүхбаатарын талбай, 220 мянгат орчим 7.9 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 21-р хороолол орчим 3.18 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
202.21.108.107
Bodlogiin huu osvol buh ymnii une osno. Benzin homos zeelin daramt ihsene. Iim uyed huu buuh yostoi. Inflyatsiig hezee ch hyamraliin uyed hyanadaggui. Inflyatsaas omno zah zeelee avraad togtvorjson hoino ni huugee yanzalval hamgiin zov. Mongol bank bol hogond idegdsen gazar boljee
Хариулах