Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас өдөр бүр мэдээлэл хийж байна.
Өнөөдрийн ээлжит хэвлэлийн бага хурлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас дараах мэдээллийг өглөө.
Өчигдөр ОХУ-аас Улаанбаатар хотод нийт 46 вагон буюу 2700 гаруй тонн АИ92 автобензин ирсэн байна.
Үүнээс эхний 23 вагоныг өчигдөр буулгаж, Улаанбаатар хотын 75 ШТС-д 756 тонн, орон нутгийн 49 ШТС-д 441 тонныг хүргүүлсэн байна.
Одоо ОХУ-аас Монгол Улс руу нийт 152 вагон буюу 9120 тонн АИ92 автобензин байна.
Хэдийгээр өнгөрсөн хоёр хоногт түгээлт бага хийгдсэн ч ирэх даваа гарагаас эхлэн улсын хэмжээнд түгээлт хэвийн болно гэдгийг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд тодотгов.
Тэрбээр "Бид бүхэн өнөөдөр, маргаашийн дотор орон нутгийн түгээлтийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Мөн энэ ням гарагт нийслэлийн хэмжээнд шатахууны хэрэгцээг хангах хэмжээний түгээлтийг хийнэ. Ирэх долоо хоногоос улсын хэмжээнд түлш, шатахууны түгээлтийг хэвийн болгохоор ААН-үүдтэй хамтран ажлаа төлөвлөн шуурхай ажиллаж байна.
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штабаас хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд холбогдох бүх байгууллага идэвх санаачилгатай ажиллаж байна. Жишээ нь, Улаанбаатар төмөр зам “ХНН”-ээс түлш, шатахууныг тээвэрлэлтийг богино хугацаанд шуурхай татан авч ажиллаж байгаа юм. Мөн БНХАУ-аас ачигдсан онгоцны түлшийг богино хугацаанд татан авалт хийж маргааш 2000 тонн онгоцны түлш Замын-Үүд өртөөнд ирж, түгээлт хийхэд бэлэн болно.
Түүнчлэн Татварын ерөнхий газраас шатахуун импортлогч аж ахуйн нэгж, компаниудыг татварын өртэй байсан ч данс хаахгүй байх шийдвэр гарган ажиллаж байгаа. Тээврийн цагдаагийн албанаас шатахуун түгээх станцуудын оочир дугаарлалттай холбоотой асуудалд зохицуулалт хийж замын хөдөлгөөнд саад учруулахгүй байх арга хэмжээг хийж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна