Нийслэл Улаанбаатар хотын нийтийг тээврийг төрөлжүүлэх, чанар, стандартыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт арга хэмжээний хүрээнд “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Төслийн барилга угсралтын ажил 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар хоёр буудлын дотор заслын ажлууд, шугам сүлжээний ажлууд, буудлын систем болон мэдрэгчүүдийн тохируулгын ажлууд хийгдэж, нийт 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Яармагаас Хархорин чиглэлд баригдаж буй нийт 4.2 км урттай, 2 өртөөтэй тус төсөл нь нийт 98 кабинаар цагт 2320 хүн тээвэрлэнэ. Төслийг БНФУ-ын Засгийн газрын нэн хөнгөлттэй зээлээр хоёр үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд зээлийн хугацаа 40 жил, хүү 0.0076 хувь, үндсэн зээлийн хүүнээс чөлөөлөгдөх хугацаа 12 жил, зээлийг үлдэх хугацаанд тэнцүүлэн хувааж, жилд хоёр удаа төлөх бөгөөд бусад олон улсын зээлүүдтэй харьцуулахад өртөг багатай төсөл аж.
Тус төсөл нь нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, хот байгуулалтын зохистой төлөвлөлтийг дэмжих, аялал жуулчлалын сонирхлыг татахуйц орчныг бүрдүүлэх, хотын нийтийн тээврийн системийг илүү үр ашигтай, байгальд ээлтэй хүртээмжтэй болгох ач холбогдолтой.
Дүүжин замын тээвэр нь зорчигч тээврийн бусад төрөлтэй харьцуулахад дуу чимээ, агаар, хөрсний бохирдол үүсгэдэггүй, эко тээврийн хэрэгсэл юм. Мөн нэг шугам нь 1035 автомашинтай, 35 автобустай, 17 трамвайтай тэнцэх хэмжээний зорчигч тээвэрлэх чадалтай гэдгээрээ онцлогтой.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна