Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно

Moderator
2 цаг 30 минутын өмнө

Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт, шалгалт хийж эхэлжээ.

Шалгалтын хүрээнд Монгол Улсын MNS 4599:2026 "Автотээврийн хэрэгслийн эргономикийн үзүүлэлтүүд" стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн дуу чимээтэй, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 4.4-т заасан шаардлагыг зөрчсөн буюу яндан, дуу намсгуур нь гэмтсэн эсвэл байхгүй болсон тээврийн хэрэгслийг илрүүлэн холбогдох арга хэмжээг авч байгаа аж.

Автотээврийн үндэсний төвөөс стандартын шаардлага хангахгүй, дуу чимээний зөрчилтэй тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгох арга хэмжээ авахыг анхаарууллаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна