Өнөөдөр буюу 2026 оны долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул /Босгын гүүр, Улаанбаатар хот, Алтанбулаг сум/, Тэрэлж, Хараа, Ерөө, зүүн хажуугийн Эг, Балж, Онон, Хэрлэн, Хангай нурууны араас усжих Орхон, өврийн Түй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-85 см нэмэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Туул /Нийт уртын дагууд/ , Сөгнөгөр, Хэрлэн, /Мөнгөнморьт сум/ Балж, Байдраг /Бууцагаан сумын Баянбүрд баг/, Орхон /Хархорин сум/, Хөгшин Орхон, Онги /Сайхан-Овоо сум/, Хархираа /Тариалан сум/ зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см, Тэрэлж, Балж гол үерийн аюултай түвшинг 5-10 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Маргааш буюу 8 дугаар сарын 1-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 45 см, Алтанбулаг сум орчимд 15 см, Орхон гол Хархорин сум орчимд 20 см, Онон гол Дадал сум орчимд 20 см, Хэрлэн гол Мөнгөнморьт сум Багануур дүүрэг орчимд 5 см тус тус нэмэгдэж, Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна
Нийслэлд шахмал түлш борлуулах 435 цэг ажиллана
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна