Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өчигдөр /2026.07.27/ НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа.
НҮБ-ын 12 байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллага нь хүний эрх, нийгэм, эдийн засгийн хөгжил, ардчилсан засаглал, уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчныг хамгаалах зэрэг олон чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “НҮБ Улаанбаатар хотын тогтвортой хөгжил болоод хүний эрхийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) манай улсад зохион байгуулагдах гэж байгаа нь өндөр ач холбогдолтой үйл явдал юм. Цөлжилт, газрын доройтол, усны хомсдол, тоосжилт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудал нь зөвхөн байгаль орчны бус, хотуудын тогтвортой хөгжилтэй шууд холбоотой сорилт болоод байна.
"UNCCD COP17" болон үүний хүрээнд зохион байгуулагдах “Хотуудын дарга нарын чуулга уулзалт” нь дэлхийн хотуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтолтой тэмцэх чиглэлээр бодитой үр дүнд хүрэх томоохон санаачилга, шийдэл, түншлэлийг бий болгох чухал боломж болно” гэлээ. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва НҮБ-ын Хүүхдийн сан, Хөгжлийн хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Хүн амын сан зэрэг байгууллагатай уулзаж, Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудал, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна