25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ

Moderator
1 цаг 44 минутын өмнө

Өнөөдөр /2026.07.27/ 14. 35 цагт “Хуучин драгоны E-Март 3 давхараас хүн унасан" гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Шалгалтын ажиллагаагаар 25 настай, эмэгтэй Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвийн 3 давхраас болгоомжгүй байдлаар унаж нас барсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна