Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван Бүгд Найрамдах Латви Улсын нийслэл Рига хотноо өнгөрөгч долоо хоногт зохион байгуулагдсан Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо. Энэ удаагийн жилийн уулзалт нь “Хувьсамтгай байдлаас уян хатан байдал руу” (From Volatile to Versatile) сэдвийн дор болж, дэлхийн эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн сорилт, боломжууд, тогтвортой хөгжлийн асуудлуудыг хэлэлцлээ. Уулзалт, форумын үеэр Монголбанкны төлөөлөгчид олон улсын санхүүгийн байгууллагууд, Төв банкнууд болон тэргүүлэх арилжааны банкны удирдлагуудтай хоёр талын уулзалтууд хийж, Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийнхээ талаар мэдээлэл өгч, санал солилцов.
.jpg)
Олон улсын банк санхүүгийн томоохон байгууллагуудтай хийсэн дээрх уулзалтуудын үр дүнд Монголбанкнаас гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэд хэдэн боломжит чиглэлийг тодорхойллоо. Тухайлбал, гадаадын банкнуудтай харилцах дансны хамтын ажиллагааг өргөжүүлэх, ICBC Standard Bank-тай репо хэлцлийн чиглэлээр хамтран ажиллах, Frontclear байгууллагатай деривативын нэтингийн зохицуулалт болон валютын эрсдэлийг хеджлэх боломжийг судлах, мөн Голланд улсын TCX сантай своп хэлцлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар нарийвчилсан хэлэлцээ өрнүүлэхээр тохиролцсон зэрэг нь чухал үр дүнтэй ажил болов.
.jpg)
ЕСБХБ-ны жилийн уулзалт нь гишүүн орнуудынхаа Төв банкнуудаас гадна олон улсын банк, санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөллүүдийг нэгтгэж, бодлогын чиглэлээр санал солилцох, хамтын ажиллагааг нь өргөжүүлэх улмаар хөрөнгө оруулалт татах зэрэг өргөн боломжийг нээж өгдөг томоохон уулзалт бөгөөд Монголбанк энэ уулзалтад оролцсоноор бодлого, үйл ажиллагаагаа танилцуулснаас гадна санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх, эрсдэлийн удирдлагын орчин үеийн арга хэрэгслийг нэвтрүүлэх чиглэлээр шинэ боломжуудыг нээснээрээ чухал ач холбогдолтой байлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна