Төрийн банк болон Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгуулж, гарын үсэг зурлаа. Талууд энэхүү шинэчилсэн түншлэлийн хүрээнд судалгаа, инновац, гарааны бизнесийг бойжуулах, бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн чадавхыг бэхжүүлэх, сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, оюутан, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, санхүүгийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр далайцтай ажиллахаар тохиролцов.
Өнгөрсөн хугацаанд тус хоёр байгууллага бизнес эрхлэгчдэд зориулсан чадавхжуулах хөтөлбөрүүд, салбарын хөгжлийн чуулга уулзалтуудыг амжилттай зохион байгуулж, цахим сургалтын платформ хөгжүүлэх болон банкны ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зэрэг суурь ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн юм. Үүний үр дүнд олон талын оролцоог нэгтгэсэн, үр өгөөжтэй түншлэлийн бат бөх суурь тавигдаад байна.
Өмнөх хамтын ажиллагааны хүрээнд голчлон онол, сургалт болон банкны хүний нөөцийг хөгжүүлэх суурь бэлтгэлд чиглэж байсан бол энэ удаагийн шинэчилсэн санамж бичиг нь судалгааны үр дүнгүүдийг зах зээлийн эргэлтэд оруулж гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулаад зогсохгүй бодит санхүүжилт, хөрөнгө оруулалтад зуучлах, мөн малчин өрхийн амьжиргааны загварын нарийвчилсан судалгаанд үндэслэн тэдний амьдралын хэв маягт тохирсон тусгайлсан санхүүгийн боловсролын агуулгыг шинээр боловсруулах зэрэг практик ач холбогдол өндөртэй, бодит эдийн засгийн үр өгөөжтэй төслүүдийг хэрэгжүүлэхээрээ онцлог давуу талтай юм.
Талуудын цаашдын хамтын ажиллагаа нь боловсрол, судалгаа, бизнес болон банк санхүүгийн салбарын уялдаа холбоог улам бэхжүүлж, мэдлэгт суурилсан бизнесийн хөгжлийг хурдасгах, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулахыг зорьж байна.
Итгэл төгс - Ногоон ирээдүй Төрийн банк
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
"Өрхийн эмнэлгээсээ “Илгээх бичиг” авчрахгүй бол эмчид үзүүлэх цаг олгохгүй"
545 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий гэрээ, санамж бичигт гарын үсэг зурна
Түнэл сумынхан Хөвсгөл нуур орчмын 5 чиглэлд хоёр удаагийн цэвэрлэгээгээр 46 тн хог хаягдал цэвэрлэжээ
Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
Том охиноо 9-13 нас хүртэл нь хүчиндсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо
Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна