ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Moderator
2 цаг 1 минутын өмнө

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.06.01-2026.06.07) нийслэлийн 9 дүүрэг, 15 аймгийн 30 суманд аюулт үзэгдэл, ослын 89 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж,  нийт 12 иргэний амь насыг авран хамгаалж,  утаажилтын бүсээс 167 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг хангалаа.

Нийт дуудлагын 74 нь объектын гал түймэр, 15 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна. 

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна