Дөрөвдүгээр сарын эцэст инфляц 10.1 хувьд хүрч, Төв банкны бодлогын зорилтот түвшнөөс давсан. Үүнтэй холбоотойгоор олон нийт, мэргэжилтнүүд инфляц энэ онд Монголбанкны зорилт болох 6 хувийн орчимд хадгалагдах боломжтой эсэх асуудлыг хөндөж буй билээ. Энэ талаар Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Н.Ургамалсувд Блүүмбэрг телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Тэрээр “Одоогийн инфляцын өсөлт голчлон нийлүүлэлтийн шалтгаантай байгаа учраас мөнгөний бодлогын шууд хариу арга хэмжээ авах зохистой бус. Бидний хамгийн анхаарч байгаа зүйл бол нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн хоёр дахь үеийн нөлөө болон инфляцын хүлээлт юм. Монголбанкнаас хийсэн иргэдийн инфляцын хүлээлтийн судалгааны үр дүнгээр хоёрдугаар улиралд иргэдийн инфляцын богино хугацааны хүлээлт 0.4 нэгж хувиар өсөж, 7.9 хувьтай гарсан. Харин 12 сарын хугацаатай буюу урт хугацааны хүлээлт ердөө 0.2 нэгж хувиар өссөн бөгөөд харьцангуй тогтвортой хэвээр байна. Өөрөөр хэлбэл, инфляцын хүлээлт тогтвортой байгаа нь эерэг үзүүлэлт юм. Төв банкны хувьд оны хоёрдугаар хагаст инфляц саарах хандлага үргэлжилнэ гэж хүлээж байна. Өмнөх төсөөллөөр оны эцэст инфляц 8 хувьд ойртоно гэж тооцоолж байсан бол одоогийн байдлаар шатахууны үнийн өсөлтийн нөлөөг тусгахад инфляц нэг оронтой тоо рүү орох хэдий ч 8 хувиас өндөр гарах магадлалтай байна” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна