АТГ-ын ажлын хэсгийнхэн өнгөрсөн сарын сүүлчээр Замын-Үүд дэх Гаалийн газарт нэгжлэг хийж, хэд хэдэн хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн билээ. Энэ хүрээнд Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын, Замын-Үүд дэх Гаалийн газрын албан тушаалтнууд нийлсэн 36 хүнийг яллагдагчаар татан, ажлыг нь түдгэлзүүлэн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлж байна.
Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Д.Тэмүүлэн, гаалийн зуучлагч гэх С.Аюурзана зэрэг хүн хээл хахууль өгч, авч байх үедээ үйлдэл дээрээ баригдсан. Мөн Улаанбаатар хотын Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Д.Ням-Осор олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг “Марин нью пост” (МНпост) ХХК-ийн захирлаас 50 сая төгрөг хахуульд авч байхдаа үйлдэл дээрээ саатуулагдсан.
Энэ хүмүүстэй холбоотойгоор Гаалийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтныг ч АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс байгуулсан ажлын хэсгийнхэн нарийвчлан шалгаад, гаалийн байгууллага дахь авлигын шинэ сүлжээ, бүлэглэл бий болсныг тогтоогоод буй аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна