Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15055 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 12061, орон нутагт 2989 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 20 болжээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны тавдугаар сарын 16-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 85 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Гэрийн хяналтад 21 хүн байна.
Тухайлбал, нийслэлд 52 хүн, хөдөө орон нутагт 33 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5343 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3797, 5-9 насны 1949 хүүхэд, 15-19 насны 1822 хүүхэд Улаанбурханаар өвджээ. Харин 20-24 насны 441, 25-29 насны 572 хүн өвдсөн байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.
Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"ДЭЛХИЙН СОНОРЫГ МЯЛААЖ, ДЭНЖ ХОТОЙТОЛ САЙХАН НААДААРАЙ"
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
“Rising Star” тоглолт 2026 ОНЫ 7 САРЫН 10-нд АРА Фестиваль-д
"ТОМБАЯР"-аар дүүрсэн, инээд хөөр цалгисан сайхан 07/07-ны өдөр ARA FESTIVAL дээр өрнөлөө
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк
Сэтгэгдэл бичигдээгүй байна