Бусдад гурван удаа хутгалуулсан замын цагдаа хагалгаанд орсон, биеийн байдал хүнд байна

Moderator
2 цаг 12 минутын өмнө

“Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар ажиллаж байсан замын цагдаагийн алба хаагчийг албан үүрэг үүргээ гүйцэтгэх явцад нь хутгалсан” гэх мэдээлэл өнөөдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Шалгалтын ажиллагаагаар замын цагдаагийн алба хаагч Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар ажиллах явцдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнийг саатуулан шалгах үед жолоочтой хамт зорчиж явсан 47 настай, эрэгтэй Ө нь алба хаагчийг хэл амаар доромжилж, шаардлагыг эсэргүүцсэн аж. Улмаар иргэн Ө гэртээ харихаар явсан боловч буцаж хутга нуун ирж, алба хаагчийн биед халдан 3 удаа хутгалжээ.

Ө нь хэргийн газраас зугтаасныг шуурхай эрэн сурвалжлан олж тогтоон, хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагааг явуулж байна. Одоогоор хохирогчийн биеийн байдал хүнд, эмнэлгийн байгууллагын тусламж авч, хагалгаанд орсон бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж буй талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.20
    34 минутын өмнө

    Хүнтэй хүнлэг харьцаж бай дээрэнгүй зан цагдаа нар их байгаа хүнтэй нохой шиг харьцдаг зангаа хэзээ татах бол

    Хариулах