Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг өдөр бүр бүртгэгдэж байгаа аж. Сүүлийн 24 цагийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг зургаа бүртгэгджээ.
Эрхээ хасуулсан үедээ давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10-т зааснаар 2700 нэгжээс 14,000 нэгжээр торгох, зургаан сараас гурван жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас гурав хүртэлх жилийн хорих ял оногдуулдаг.
Иймд Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"ДЭЛХИЙН СОНОРЫГ МЯЛААЖ, ДЭНЖ ХОТОЙТОЛ САЙХАН НААДААРАЙ"
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
“Rising Star” тоглолт 2026 ОНЫ 7 САРЫН 10-нд АРА Фестиваль-д
"ТОМБАЯР"-аар дүүрсэн, инээд хөөр цалгисан сайхан 07/07-ны өдөр ARA FESTIVAL дээр өрнөлөө
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк
Сэтгэгдэл бичигдээгүй байна