“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар нийт 14.4 сая тонн нүүрс борлуулж, 980.6 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны мөн үеэс 1.8 дахин буюу 76%-иар өслөө. Борлуулалтын орлого өмнөх оны мөн үед 582.4 сая ам.доллар байсан бол энэ онд 1.7 дахин буюу 68%-иар өсөж 980.6 сая ам.долларт хүрлээ.
БИРЖИЙН БОРЛУУЛАЛТ 2025 оны эхний 5 сард 1.1 сая тонн нүүрс биржээр арилжаалж байсан бол 2026 оны мөн үед 7.5 сая тоннд хүрч, өмнөх оныхоос 6.7 дахин өсөв. Үүнийг даган биржийн борлуулалтын орлого 88.8 сая ам.доллароос 7.1 дахин өсөж, 630.9 сая ам.долларт хүрсэн байна.
НҮҮРС АЧИЛТ 2026 оны 5 дугаар сарын 12-ны байдлаар өдөрт 109 мянган тоннд хүрсэн нь өмнөх оны үеэс 1.8 дахин өслөө. Үүнээс биржээр арилжаалсан нүүрсний ачилт 54 хувийг эзэлж, өмнөх оныхоос 3.9 дахин нэмэгдлээ. Ордыг сорчлон олборлож, борлуулахгүй байх бодлогын хүрээнд хатуу коксжих нүүрсний нийт ачилтын эзлэх хувийг буурууллаа. 2025 онд нийт ачилтын 66 хувийг эзэлж байсан хатуу коксжих нүүрсний хэмжээг 2026 онд 37 хувь болгон бууруулав.
БИРЖИЙН ЭКСПОРТ 2026 оны 5 дугаар сарын 12-ны байдлаар 7.7 сая.тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 4 дахин өслөө. Ханги-мандал боомтоор 2.5 сая тонн, Гашуунсухайт-Ганцмод боомтоор 11.9 сая тонн экспортоллоо.
Нийт экспортыг 2025 оны мөн үетэй харьцуулахад 58.7%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Компани олборлолт, борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлснээр Монгол Улсын гадаад валютын нөөцийг зузаатгах, төсвийн орлогыг тогтвортой бүрдүүлэх замаар улс орны нийгэм, эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулан ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна